Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд аа, танай намын залуус, төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна


Иргэнээ өмчтэй болгож, түүнийг нь  хуулиар хамгаалдаг болсон нь Ардчиллын гавьяа басхүү алдааг дагуулжээ. Учир нь Үндсэн хуульд "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэм­ших, өмчлөх өв залгамж­луу­лах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайч­лан авахыг хориглоно. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй" байхыг зааж өмч эзэмшигчид шүүхийн өмнө тэгш байхыг хуульчилсан. Тиймээс ч төр та бидний өмчийг хамгаална гэдэгт итгэдэг.
Гэтэл энэхүү хууль дүрэм замаасаа хазайж төрийн албаны дарганцарууд МАН-ын нэр барьсан залуустай нийлж иргэдийн газрыг дээрэмдээд эхэлчихэж.
Тухайлбал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга МАН-ын залуустай нийлж иргэдийн газрыг дээрэмдэх ажиллагааг өнгөрсөн хугацаанд хийж олон ч хүнийг хохироожээ. Өөрөөр хэлбэл Ц.Тулга гэгч этгээд ажил албатайгаа үлдэхийн тулд ядарсан иргэддээ бус эрх мэдэл албан тушаалын өөд мацаж буй МАН-ын хурган комминуст “Зүүнбаян Төмөр Зам” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Сайнжаргал гэгчтэй үгсэн хуйвалдаж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн БЗД-ийн 13 дугаар хороо, багц 7, “З” блок болох нийт 9.4 га газраас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж сайн дураараа эвлэлдэн нэгдэж нөхөрлөл байгуулсан хүмүүсийн газраас  хумсалсаар өдгөө 7.2 га газрыг л эздэд нь үлдээжээ.
Уг нь энэхүү төсөл 2013 оноос эхэлж бүхий л холбогдох НИТХ болон бусад хууль тогтоомжийн дагуу батлагдан эцэслэгдсэн ч замын дундаас нь Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга иргэдийг төрийн нэр барин дарамталж газрыг нь хэдэн хэсэг тасдаж авч албан тушаалаа ашиглажээ.
Уг нь дээрх төслийг өмчлөлийн газраараа нэгдэж, хөрөнгө үүсгэсэн иргэд “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийг үүсгэн байгуулж Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оржээ.
2013.1.31-ний өдөр НИТХ-ын тогтоол гарч "Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл"-ийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэхийг хотын дарга асан Э.Бат-Үүлд даалгаж байсан баримт.
Нөхөрлөл байгуулсан хүмүүс анх 2013 онд 9.4 га газартай байхдаа 2 га газарт нь сургууль, цэцэрлэг, 7.4 га газарт нь орон сууц, үйлчилгээний зориулалттай дэлгүүр, нийслэлийн чанартай авто зам барихаар төлөвлөжээ. Гэтэл бүх шатны байгууллагаар дэмжигдсэн энэхүү төслийн зургийн ажил дээр нь  Ц.Тулга тоглолт хийж мөнгөтэй эрхмүүдэд га болон м2-аар нь хэсэгчлэн таслан өгч дээрэм хийжээ.
2016.02.02-ны өдөр НИТХ-ын тогтоолоор Газар шинэчлэн зохион байгуулах, төслийн талбар батлах дээр "Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл"-ийг 9.4 га газартай гэдгийг нь батлаж тогтоосон.
Тухайлбал, МАН-ын нэрээр ажил албан тушаал залгуулж, өдгөө Зүүнбаян Төмөр Зам” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал болтлоо суга дэвшсэн Т.Сайнжаргал нь “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-д батламж олгохоос өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ширхэнцэг хараа констракшн” ХХК-ийг байгуулж газар дээрэмдэх ажлаа эхэлжээ. Тэрбээр эхний удаад нөхөрлөлийн газраас 2000 м2 газрыг нь дээрэмдэж авсан бол одоо дахин Ц.Тулгаар лобидуулж газрын эздийг дарамтлуулж нэмж 2000 м2 газрыг дээрэмдэхээр зэхэж буй аж.
Ингэж хэлэхийн учир нь Т.Сайнжаргал “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийн захирал н.Нямжав, хуульч н.Түвшинжаргал нартай биечлэн уулзахдаа “Зарим айлын газраа манайд өг. Үгүй бол нөхөрлөлийн чинь хууль бус асуудлуудыг мэдэж байгаа. Би олон газарт танил талтай, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Ц.Ганхүү, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нарыг танина шүү” гэх мэтээр дарамталж байжээ. Т.Сайнжаргалын энэхүү яриаг баталсан Ц.Тулга гэгч нөхөрлөлийнхөнтэй биечлэн уулзахдаа “ Улс төрийн нөлөөлөл их байгаа учраас танай асуудлыг шйидвэрлэх боломжгүй” гэж тэдэнд хэлсэн нь түүнийг хэнд үйлчилж байсныг гэрчилж буй юм. Энэхүү баримт бол бидний энэ удаад ил болгосон нэгээхэн хэсэг учраас баримтыг ингээд түр орхие.
Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд ардаа танил, талгүй хэдэн ядарсан барилгын компаниудын захирлууд Ц.Тулгын өрөөний үүдэнд сүүнд очёрлож байгаа мэтээр урт дараалал үүсгэж байсныг захын хүн хэлээд өгнө.
Ингэж л төрийн нэр барьсан эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэх гэсэн Ц.Тулга мэтийн дарганцарууд мөнгөний өмнө бөхийж хэдэн ядарсан иргэнээ яаж дарамтлах, ямар аргаар газрыг нь булааж авахаа сайн мэддэг байсны бодит жишээг дээрх нөхөрлөлийн газар харуулж байна.
Тиймээс МАН-ын нэр барьсан хурган дарга Т.Сайнжаргал, Хот байгуулалт, Хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Ц.Ганхүү, дэд дарга н.Азжаргал нартай холбоотой NO-той ноцтой үйлдлийг цувралаар хүргэж тэдний хууль бус үйлдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Хотын дарга Д.Сумъяабазар нарын сонорт хүргэж үнэнийг олонд хүргэсээр байх болно.
Мөн 9.4 га газраас нөөцөд хадгалсан буюу сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн газрыг “Стронгер” ХХК хэрхэн яаж хууль бусаар авсан тухайг ч баримттайгаар дэлгэх болно.
Эцэст нь Ерөнхий сайд аа, Гэр хорооллыын дахин төлөвлөлтөөр анх удаа хашааныхаа газраар эвлэлдэн нэгдэж нөхөрлөл байгуулсан энэ олон хүний өмчийг танай намын хурган дарга  төрийн албаныхантай нийлж ингэж дээрэмждэж буй нь хуульд нийцэх үү гэж танаас асуумаар байна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ