Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Хотын өнгө үзэмжид нөлөөлсөн хуучин барилгыг буулгалаа


Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын “Ган зам” 7-р багт олон жил хотын өнгө үзэмжийг дарж, хүүхэд багачуудын тоглох орчинд саад болсон нэгэн барилга “балгас” болсоор байв. Энэхүү барилгыг 2019 онд анх буулгах шийдвэр нь гарч байсан ч хэвээр байсаар өдий хүрчээ.  
Тэгвэл эл балгасыг аймгийн Засаг даргын шийдвэрээр бүрэн буулгаж дуусгалаа. Анхны шийдвэртэй зэрэгцэн цар тахлын аюул нүүрлэснээр тус барилгыг хугацаанд нь буулгаж амжаагүй аж. Энэ удаа барилгыг буулгаж аюулгүй байдлыг хангах ажлыг "Баганадант" ХХК хийж гүйцэтгэжээ. Харин буулгасан газрын хөрсний сийрэгжилтээс үүдэн хөрсийг хамгийн багадаа нэг жилийн хугацаанд тагтаршуулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцоллоо. Иймээс хөрс тагтаршиж суусны дараа иргэдийн саналд тулгуурлан тухайн газрыг хэрхэн ашиглах асуудлыг шийдвэрлэх аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ