Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гуравдугаар эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ



Улсын клиникийн гуравдугаар төв эмнэлэг, “ХААН банк” сантай хамтарч цусны даралт ихсэхээс сэргийлэх аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд энэ сарын 23-24-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод зүрх судас, цусны даралт ихсэх өвчний үнэ төлбөргүй үзлэг шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЭМГ, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулахаар болжээ.
Сүүлийн үед Дорноговь аймгийн хүн амын дунд зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэх өвчин нийтлэг тохиолдож байгаа аж.
Тус аймгийн 3000 хүнээс судалгаа авахад дөрвөн хүний нэг нь тамхи татдаг, 26 хувь нь архины хэрэглээтэй, 36 хувь нь илүүдэл жинтэй байгаа аж. Үзлэгт орох хүмүүс заавал нийгмийн даатгал төлдөг байх албагүй бөгөөд хэн ч очиж эмчийн үзлэгт хамрагдах боломжтой гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ