Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өрнөд зэвсэг нийлүүлэхгүй бол Украин хүрзээр тулалдана


Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өрнөдийнхөн Киевт зэвсэг нийлүүлэхээ зогсоосон ч Украин хүрз барин, Оросыг эсэргүүцсэн хэвээр байх болно гэж мэдэгджээ.
Тэрбээр “Бидэнд зэвсэг үлдэхгүй үед хүрз барин тулалдах болно. Учир энэ дайн бол оршин тогтнохын төлөөх дайн юм” гэжээ. Тиймээс зэвсгийг хэр хурдан илгээнэ тэр хэрээр тусламж үр дүнтэй байх болно. Зэвсгийн нийлүүлэлт оройтсон ч бид талархах болно. Гэвч тэр үед маш олон зүйлийг алдаж, олон хүн амь үрэгдсэн байх болно гэж Кулеба онцолжээ. Түүний хэлснээр, Оростой харьцуулбал Украин маш цөөн зэвсэгтэй. Ийм тэнцвэргүй байдалд дайныг ялах боломжгүй гээд Украинд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем туйлын шаардлагатай байна гэж тодруулжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ