Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс битүү орчинд заавал амны хаалт зүүхийг шаардаж байсан журмыг пүрэв гаргаас цуцалсан талаар тус хотын Эрүүл мэндийн сайд Фернан Кирос мэдэгджээ. Эрх баригчид халдварын тархалтын байдал, хүн амын вакцинжуулалтын түвшнийг харгалзан энэхүү арга хэмжээг сулруулсан байна. Ф.Киросын мэдээлснээр, коронавирусний халдварын тохиолдол сүүлийн 14 гаруй хоногийн турш урьдчилан тооцоолж байсны дагуу буурчээ.
Гэхдээ хотын засаг захиргааны зүгээс агааржуулалт муутай битүү орчинд амны хаалт хэрэглэхийг үргэлжлүүлэн зөвлөнө гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. Буэнос-Айресийн оршин суугчдын 97 хувь нь эхний тунд, 95 хувь нь бүрэн тунд хамрагдаад байгаа ажээ. Мөн оршин суугчдыг "COVID-19"-ийн вакцины эхний нэмэлт тунд хамруулах ажил дуусах шатандаа орж, 2 126 46 тунг тариад байгааг Ф.Кирос эш татаад, ийм тунд хамрагдаад 120 хоног хугацаа өнгөрч байгаа хүмүүст хоёр дахь нэмэлт тунг санал болгож эхлээд байгааг дурдсан байна.