Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ голд ширүүн борооны улмаас 130 ямаа урсжээ


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ногоон-Арал гэдэг газар  өчигдөр 20 цагийн үед орсон усархаг ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна. 
    Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Б-ын  Сэлэнгийн  голын усанд урсаж хорогдсон 130 ямааны  сэг зэмийг гаргаж ажилласан байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж байна. Иймээс хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялаж, амарч зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас  онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ