Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд ирсэн жуулчдын 48 хувь нь Алтай Таван богд уулыг зорьдог

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тус аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдалд судалгаа хийжээ. Судалгаанд дурдсанаар аймгийн хэмжээнд 100 гаруй аж ахуйн нэгж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлснээс одоо 40 орчим компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Эдгээр аж ахуйн нэгжүүдийн жуулчны бааз, дэн буудлууд 2019 онд ойролцоогоор гадаадын 7 мянга, дотоодын 5 мянга орчим жуулчныг хүлээн авч байжээ. Харин 2020 оноос цар тахлын улмаас гадаадын жуулчид ирээгүй боловч дотоодын жуулчдын тоо 25 мянга болж өмнөхөөсөө 4,2 дахин нэмэгдсэн байна.
2021 онд тус аймагт ирсэн нийт жуулчдын 48 хувь нь Алтай Таван богд ууланд зорчсон байна.Мөн 30 хувь нь Хурган, Хотон, Даян нуур, 15 хувь нь Толбо нуур, 3 хувь нь Ачит нуур, 2 хувь нь Цамбагарав уул, 2 хувь нь Хөх сэрхийн нуруу, Ёлтын сав газраар аялсан ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ