Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шаардлага гарвал АНУ Тайванийг цэргийн аргаар хамгаалахад бэлэн гэв


Хэрэв шаардлага гарвал АНУ Тайванийг цэргийн аргаар хамгаалахад бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден Токиод Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн хурлын бага үеэр мэдэгдлээ. “Тийм ээ, энэ бол бидний хүлээсэн үүрэг юм” гэж Ж.Байден шаардлага гарвал АНУ Тайванийг цэргийн аргаар хамгаалахад бэлэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа онцлон хэлжээ. Тэрбээр АНУ “нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг сануулсан боловч арлын статусыг хүчээр өөрчлөх гэсэн санаа нь огт зохисгүй гэж цохон тэмдэглэсэн байна. "Энэ нь Украинд тохиолдсонтой төстэй ээлжит үйлдэл болно" гэж АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлээд ийм нөхцөл байдал бүс нутгийг бүхэлд нь тогтворгүй болгоно гэж тэмдэглэжээ.

Харин К.Фүмио Япон улс Тайванийн бүсийн байдлыг харгалзан батлан хамгаалах хүчин чадлаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэсэн байна. Хоёр улсын удирдагчид мөн бүс нутаг дахь аливаа зөрчлийг тайван замаар шийдвэрлэхийг дахин уриалж, дэлхийн тогтсон дэг журмыг хүчээр өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Тайванийг хамгаалахад бэлэн байгаа тухай Ж.Байдены мэдэгдэлтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцлээ илэрхийлжээ.

“АНУ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах Хятад улсын шийдэмгий байдал, чадавхыг дутуу үнэлэхээ болих хэрэгтэй. Хятад улс Тайванийн асуудал зэрэг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг аль ч улсад зөвшөөрөхгүй” гэж тус улсын ГХЯ мэдэгдсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ