Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 20 цагт "Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух зургаан настай, эрэгтэй “Т”, долоон настай, эрэгтэй “Э” нар нь тогтоол усанд живж нас барсан хэргийг шалгаж байна. Шалгалтын явцад 1 мерт 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орсон байдал тогтоогдож байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.