Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай “Шилдэг аймаг”-аар 9 дэх удаагаа шалгарлаа



Өвөрхангай аймаг 2021 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, “Шилдэг аймаг”-аар 9 дэх удаагаа шалгарлаа.  Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050” шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангасан амжилтаараа улсад тэргүүлж байна. 
Өнгөрөгч онд аймгийн хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүн 657.7 тэрбум төгрөгт хүрч,нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5638.5 мянган төгрөг болсон байна. Мөн иргэдийн мөнгөн хадгаламж 214.9 тэрбум төгрөгт хүрч, урд оноос 13.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд албан болон албан бус салбарт нийт 1165 шинэ ажлын байр бий болов.
Бат-Өлзий сум дахь Орхон голын Онгоцтойн-Амны гүүр, 50 ортой хүүхдийн эмнэлэг, жилд 1 сая малын арьс боловсруулах Арьс ширний үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулж,  дулааны станцын шавыг тавиад байна.
Мөн өвс, тэжээлийн үнийн хөөрөгдлийг тогтворжуулах зорилгоор малын ногоон тэжээл тариалалтыг 40 хувиар нэмэгдүүлж, 5635.8 га талбайд тариалснаар аймгийн аюулгүй нөөцийг 100 хувь, сумдын нөөцийг 60 хувь хангасан юм.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор нэг удаагийн хамгаалах хувцас, эм эмнэлгийн хэрэгсэл, эмч ажилчдын цалин урамшуулал, тусгаарлах байрны зардалд зэрэгт орон нутгийн төсвөөс 1.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ