Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын онцгой комиссд 200 хонь хандивлахаар болжээ


COVID 19 буюу Шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархаж, өнөөдрийн байдлаар 58 улсад бүртгэгдэж, 87000 гаруй хүн энэ өвчнөөр өвдөж, 2977 хүн амь насаа алдаад байна. Манай улсад энэ төрлийн өвчилөл тархах магадлал асар өндөр байгаа хэдий ч УИХ, ЗГ, Онцгой комиссоос хөл хорио тогтоох, улсын хилийг хаах гэх мэт боломжит бүх төрлийн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсээр байна. Дээрхи төрлийн арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байгааг 1-р сарын 31-ний УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тууштай шаардаж, Хятадын ард түмэнд болон халдварын голомт Ухань хотын иргэдэд “Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ” туслахыг санаачилж, уриалж байсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аян болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санал нэгтэй гаргасан шийдвэрийг дэмжин Улсын онцгой комиссд 200 хонь хандивлахаар болжээ. Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийн үлгэрээр нэгдэн нийлж, зүдэрсэн нэгэндээ тусалж, дэмжиж чаддагийн жишээ энэ биз ээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ