Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өслөө


Булган аймгийн аж үйлдвэрийн газрууд энэ оны эхний гурван сард 4,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4,0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үйлдвэрлэлт 91.3, борлуулалт 58.9 хувиар тус тус өссөн байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээлжээ. Боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт аж үйлдвэрийн газрын үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна. Мах боловсруулах, консервлох, мод хөрөөдөх, харуулдах, уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагааны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 94,0-370,3 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ