Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх сарын дунд 10 хоногт цочир хүйтрэх төлөвтэй байна



Тус аймгийн хангайн нутгаар ирэх сарын дундуур цочир хүйтэрнэ гэж аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Мөн дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0° – аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ. Тэгвэл дөрөвдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь нутгийн хойд болон хангай уулсаар -4...-10°C, бусад нутгаар +6...-2°C хүйтэн байна. Сарын нийлбэр хур тунадас нь нутгийн баруун хэсгээр 2–6 мм, бусад нутгаар 8–10 мм цас орно.

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст 2–5°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нутгийн баруун хэсэг буюу говийн нутаг, нутгийн баруун хойд захаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орох төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн эхээр 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй тул иргэд, малчид тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ