Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залилах төрлийн 39 гомдлын дийлэнх хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна



Ховд аймагт цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.  2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Ховд аймаг дахь Цагдаагийн газарт хүн, хуулийн этгээдээс 134 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлсэн бөгөөд Прокуророос тус гомдолд хяналт тавин ажиллалаа.
134 гомдол мэдээллийн 39 буюу 29.1 хувь нь залилах гэмт хэргийн шинжтэй гомдол байна. Тодруулбал, залилах төрлийн 39 гомдлоос 32 нь буюу 82 хувь нь фэйсбүүк, цахим орчинд үйлдэгдсэн гэх судалгаа гарчээ.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргууд гэвэл цахим дэлгүүр, зээл өгнө, фэйсбүүкт бараа болон мал зарах тухай зар байршуулах, интернэт банканд халдаж нэвтрэх, фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч найз нөхөд, ойр дотны хүнээс нь мөнгө зээлээч гэх мэт мессэж бичих, байр түрээслэх зар тавих, дансаа бусдад ашиглуулах зэрэг юм. Иймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим дэлгүүрээс бараа хүлээн аваагүй байж мөнгөө шилжүүлэхгүй байх, баталгаат цахим хуудас мөн эсэхийг судлах, утсаар заавал холбогдож тухайн хүний талаар мэдээлэл авахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Мөн цахим зээл нь эрсдэлтэй худал мэдээлэл байдгийг анхаарах, ялангуяа гадаад хүний зурагтай фэйсбүүк хаягаас болгоомжлохыг зөвлөлөө.
Фэйсбүүкт бараа болон мал зарах тухай зар байршуулах бараагаа хүлээн аваагүй байж мөнгөө шилжүүлэхгүй байх, интернэт банканд халдаж нэвтрэх-нууцлалыг хамгаалах, байр түрээслэх зарын дагуу байраа үзээгүй байж мөнгөө шилжүүлдэг байдлыг нягтлахыг цагдаа, прокурорын байгууллагаас сэрэмжлүүллээ. Залилангийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаа аж.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ