Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал малчдад олгох тогтоолын төслийг өргөн барилаа


УИХ-ын нэр бүхий гишүүд ноолуурын салбарыг дэмжих чиглэлд засгийн газар нэмэлтээр авч хэрэгжүүлэх тогтоолын төслийг боловсруулан өргөн барилаа. Уг тогтоолд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдыг дэмжихийн тулд нэмэлтээр 200 тэрбум төгрөгийг гаргах шаардлагатай гэж тусгасан байна. Мөн малчдаас ноолуур тушаасан суурь үнэ дээр кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгохоор төсөл боловсруулжээ.
Малчдын амьжиргааг дэмжих чиглэлд Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд 300 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг засгийн газар гаргасан. Улмаар малчид ноолуураа 100 мянган төгрөгөөр тушаах боломжтой гэж үзсэн ч бодит байдал эсрэгээрээ эргэсэн. Тодруулбал, Үйлдвэрлэл эрхлэгчдийн тухайд экспорт зогсож дотоодод ноолууран бүтээгдэхүүний борлуулалт муу байгаа тул кг тутмын үнийг 100 мянган төгрөгөөр худалдаж авах хүндрэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа. Тэгвэл УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг малчдаас тушааж байгаа 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох нь зүйтэй гэж тогтоолын төсөлд тусгасан байна.
Ингэснээр малчид ноолуураа зохистой үнээр борлуулж үйлдвэрлэгчид хямд үнээр ноолуур авна гэдгийг онцоллоо.
БНХАУ-ын зах зээлээс шууд хамааралтай ноолуурын салбарыг хил хаасан өнөөгийн нөхцөлд дэмжих засгийн газрын нөөц боломж нь нийт борлуулалтын 30 хувийг санхүүжүүлж байгаа юм. Тиймээс үлдсэн 70 хувийг борлуулахад 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцолсон. Өнөөдөр өргөн барьж байгаа тогтоолын төсөлд ч уг асуудлыг тусгажээ.
Өнөөдрийн байдлаар малчид 182 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэлээ. Гэвч гол орлогын эх үүсвэр болсон ноолуураа борлуулж чадахгүй байгаа нь зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Харин үйлдвэрлэгчдийн тухайд банкны шалгуурт нийцэх аж ахуй нэгж ховор байгааг онцоллоо. Тиймээс уг салбарыг дэмжих нэгдсэн бодлого яаралтай хэрэгтэй гэдгийг хэллээ.
Гадны худалдан авагчдыг оруулах эсэх асуудлыг нэн яаралтай зохицуулах хэрэгтэйг онцоллоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ