Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг эрүүгийн хэрэгт шалгаж байна


Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж буй Э.Номинчулууныг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлага татвар төлөгчдийн болон компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг гарын салаагаар урсгах явдал тасрахгүй байгаагийн илрэл нь дээрх албан тушаалтны хэрэг болох бололтой. Өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага нь албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн.
Тэгвэл “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захиралд энэ сарын 21-нд цагдаагийн байгууллагынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн олон арван бичиг баримтыг нь хураан аваад зогсохгүй баривчилж авч явсан гэнэ.
Э.Номинчулууныг чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тус уурхайнхан болон цагдаа, прокурорынхноос лавлахад шалгаж буй нь үнэн гээд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй хэмээв. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн.
Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл бий. Үнэн, худлыг нь хууль сахиулах байгууллагынхан шалгалтаараа тогтоох биз” гэсэн юм.
“Тавинлан” ХХК нь 2019 онд “Багануур” ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, “Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих” тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан тухай www.tender.gov.mn цахим хуудсанд бичжээ.
“Тавинлан” ХХК-ийн захирал нь Х.Цогнойжамц, хувьцаа эзэмшигч нь түүний эхнэр Ц.Оюунчимэг нар байдаг. Тус компани нь Хан-Уул дүүргийн нутагт “Алтаргана” хотхоныг барьж ашиглалтад оруулсан аж. Тус хотхоныхоо байрнаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд сэрдэгдэж байгааг ч нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжууд хэлэв.
Түүнчлэн “Хууль сахиулах байгууллагынхан нэгэнт Э.Номинчулууныг шалгаж эхэлснийх эхнэр Цэцэгмаагаа “Багануур” ХК-ийн эрэлт хэрэгцээтэй, хамгийн их мөнгө эргэлддэг гэх түлшний нягтлан бодогчоор ажиллуулаад багагүй хугацаа өнгөрөөж буйг нягтлах нь зөв гэж нэмж хэллээ. Юутай ч “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлж.
Шалгалтын үр дүн, хууль хяналтын болон шүүх хэрхэн шийдвэрлэж буйг бид цаг тухайд нь мэдээлж байх болно.
Эх сурвалж: Г.РАВЖАА
Unuudur.mn скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ