Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Эрдэнэбат данс барьцаалж “Хөгжлийн банк”-аас 109 тэрбумын зээл авсан нь баригдлаа !!!


Хөгжлийн банкны булхай луйвар ил болж, сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаж байна. Барьцаа хөрөнгө шаардалгүйгээр нөлөө бүхий эрх мэдэлтнүүдэд зээл олгож, өнөөдөр дампуурах эрсдэлд ороод байгаа нь иргэдийн эгдүүцлийг хүргээд байсан бол дэлхийд байхгүй жишгээр “Эрэл” компанид зээл олгосонд иргэд илүү бухимдаж байна.
Тодруулбал, “Эрэл” компани нь 2013-2015 онуудад Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан бөгөөд ингэхдээ ирээдүйд олох ашигаасаа төлөх, мөнгөгүй данс барьцаалах, мөн газар доорх шугам сүлжээг барьцаалж, 2013 онд 39.887 тэрбум, 2014 онд 44.220 тэрбум, 2015 онд 25.642 тэрбум төгрөгийн зээл буюу нийт 109.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус зээлүүд нь Хөгжлийн банкны эргэлзээтэй, анхаарал хандуулах зээлийн ангилалд багтсан төдийгүй, эргэн төлөлт нэг ч хийгдээгүй байна.
Үүний зарим хэсгээс сийрүүлбэл, “Эрэл” ХХК нь 2014 оны 04 сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО2014-53 тоот Харилцах данс барьцаалах гэрээгээр
-Эрэл ХХК-ийн Төрийн банк дах төгрөгийн 106000026462 тоот данс
-Эрэл ХХК-ийн Төрийн банк дах ам.долларын 106000026470 тоот дахь дансаа,
2013 оны 08 сарын 16-ны өдрийн Б-БҮК-ХО2013-144 дугаартай барьцааны гэрээгээр
-Зам талбай дулааны шугам цэвэр бохир усны шугам, тоног төхөөрөмж бараа материал
2015 оны 10 сарын 15-ны өдрийн Б-БҮК-ХО2015-83 дугаартай барьцааны гэрээгээр
-Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө зэрэг уг санхүүжилтээр ирээдүйд бий болох бүх хөрөнгүүдийг барьцаалж зээл олгосон байна.
Монголд байтугай дэлхийд ч байхгүй жишгээр “Эрэл” компанид давуу эрх олгосон нь “doublestandart” , шударга ёсыг нэхэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм.
Учир нь арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, тэр байтугай мөнгө хүүлэгчид хүртэл барьцаа хөрөнгөгүйгээр сохор зоос ч хялаалгадаггүй. Иргэд болон татаасгүй, шударгаар үйл ажиллагаагаа явуулж буй ААН-үүд зээл авахын тулд маш чанга шалгуурыг давж, бараг зээл авах шаардлагагүй мэтээр орлогоо нотлох, авах гэж буй зээлийн хэмжээг давсан барьцаа тавьж байж нэг юм зээл авдаг.
Гэтэл Хөгжлийн банк “Эрэл” компанид давуу эрх олгож, ирээдүйд олох орлого, мөнгөгүй данс, газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл олгосон нь дэндүү шударга бус, увайгүй үйлдэл юм.
“Эрэл” компанийн жишгээр бол барьцаа хөрөнгө байхгүй гартаа ганц үзэгтэй, тархиндаа төсөлтэй, бүтэлгүй бизнес санаатай мянган мянган залуус ирээдүйд орлого олно гэж төсөөлөн, төсөөллийн байшин сав, машин унаа, хөрөнгө мөнгөө барьцаалаад Хөгжлийн банкнаас зээл авч болох нь. Үндсэн хуулинд хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ирээдүйн хөрөнгөө барьцаалаад зээл авч болоод байхад иргэд яагаад ирээдүйд асар их мөнгө олно гэж төсөөлөөд, түүнийгээ барьцаалаад Хөгжлийн банкнаас зээл авч болохгүй гэж…
Эх сурвалж : Өдрийн сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ