Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ш.Батсанаа: Иргэд оршин суугаа газраасаа шилжсэн бол бүртгэлээ цаг алдалгүй хийлгэх шаардлагатай


Шилжилт хөдөлгөөний бүртгэл хэрхэн хийх талаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийнИргэний улсын бүртгэгч Ш.Батсанаатай ярилцлаа.
-Шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэд бүртгэлээ хэрхэн хийлгэх бэ?
-Иргэний улсын бүртгэл нь 15 төрөлтэй бөгөөд эдгээрээс харъяалал харгалздаг 3 бүртгэлньовог нэр өөрчлөлт, үрчлэлт, шилжилт хөдөлгөөний бүртгэлюм.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1-д заасанчлан иргэн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу түр оршин суугч иргэнийг баг, хорооны Засаг дарга бүртгэнэ. 

-Түр оршин суухаар бүртгүүлэхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлэх бэ?
-Иргэн 180 ба түүнээс дээш хоногоор шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж оршин суух сум, хорооны улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ. Үүнд, иргэний үнэмлэх, 16 нас хүрээгүй хүүхэдтэй бол хийхдийн төрсний гэрчилгээ, оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг /газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ, орон сууц, хувийн сууцны гэрчилгээ, захиалгын, түрээсийн гэрээ нотриатаар батлуулсан байх/, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн оршин суулгах тухай бичгээр гаргасан зөвшөөрөл зэргийг аваад өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

-Одоо байгаа газраасаа хасалт хийлгэх үү?
-Иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэхдээ одоо байгаа харъяаллын дагуу сум, хорооны улсын бүртгэгч дээрээ очиж хасалтаа хийлгээд дараагаар нь шилжин очиж буй газраа очиж бүртгэлээ хийлгэдэг нь иргэдэд хүдрэлтэй байсан.2018 оноос иргэд зөвхөн очиж байгаа газрынхаа хороо, сумын бүртгэгчдээ бүртгүүлэхэд нөгөө газраасаа автоматаар хасагдах болсон.Энэ нь нэг талаараа иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн ач холбогдолтой үйлчилгээ болсон.

Иргэн гудамж, хаалганы дугаараа солиулсан ч бүртгэлийн газраар шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай юм. Түүнчлэн иргэдийн дунд хоёр хаягтай, харъяалалтай хүмүүс байдаг гэсэн буруу ойлголтууд байдаг. Жишээ нь Батын гэр Улаангом сумын 7-р багт байдаг,тэндээ амьдардаг, тэгсэн мөртлөө манай бүртгэлийн хаягийн санд Улаангом сумын 3-р багаар бүртгэлтэй байдаг. Энэ тохиолдолд Бат 3-р багийн иргэн л гэсэн үг. Тухайн иргэн 7-р багт 180 хоног ба түүнээс дээш хугацаагар оршин сууж байгаа бол Улаангом сумын бүртгэгч дээр өөрийн биеэр очиж шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх үүрэгтэй юм. Мөн нэг хаяганд олон хүмүүс бүртгэлтэй байдаг. Тухайлбал иргэн хүн өөрөө бичгээр зөвшөөрөл гаргаад,нөгөө талаас шилжин ирж буй иргэн мөн хүсэлтээ гаргасны дагуу охин, хүү, хүргэн, бэр, хамаатан гэсэн хүмүүсээ шилжүүлж авах, шилжин ирэх эрх нь хуулиар нээлттэйбайдаг. Иргэн хүний зөвшөөрөлгүйгээр бүртгэлийн байгууллагын зүгээс шилжилт хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй гэдгийг хэлэх байна.

-Шилжилт хөдөлгөөнхийлгэхэд үйлчилгээний хураамж ямар байдаг бэ?
-Иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл нэг удаа хийлгэсэн бол тэр өдрөөсөө 180 хоног буюу 6 сарын дараа шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх боломжтой. Тиймээс Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжихдээ иргэд ажил, амьдралаа сайн тооцоолж бодох шаардлагатай юм. Бүртгэлийн хураамжийн хувьдаймаг нийслэлээс шилжин ирэхүйлчилгээний хөлс 2500 төгрөг,тэмдэгтийн хураамж1000 төгрөгбайдаг. Харин сумаас сум, багаас баг хооронд шилжин ирэх үйлчилгээний хөлс1500 төгрөг,тэмдэгтийн хураамж1000 төгрөгбайгаа.Иргэд оршин суугаа газраасаа шилжсэн бол бүртгэлээ цаг алдалгүй хийлгэх шаардлагатай.
-Баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН
Б.Батхүүскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ