Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэнэ


Мөрөн сумын ИТХ-ынээлжит 9-р хуралдаан 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд сумын ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, хороодын ажиллах журам шинэчлэн батлах, ёс зүйн хорооны ажиллах журам батлах, сумын ИТХ-ын зөвлөл байгуулах, сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах юм.

Мөн хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг танилцуулах, 2022 оны төлөвлөгөө, төсөв батлах, эхчүүдийг "Алдарт эх"-ийн 1, 2-р одонд уламжлах, сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ