Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хорт хавдрын шалтгааныг судалж байна



Сүүлийн жилүүдийн статистик мэдээнээс харахад, аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хавдар болсон байна. Тодруулбал жилд 145-155 хүн хавдрын улмаас амиа алдаж байгаа аж.
Иймд аймгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг нарийвчлан судалж өвдөхөөс нь өмнө сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд анагаах ухааны доктор, зөвлөх Т.Мөнхсайханыг аймагтаа урьжээ. Мөн энэ сарын 16-19-ний өдрүүдэд “Хэлт-Сэфти Солушинс” ХХК-ийн Эрүүл ахуй, хор судлалын лабораторитой хамтран Улаангом, Тариалан сумыг хамруулан ундны ус, хөрс, агаарын сорьц цуглуулах, хүнд металийн нарийвчилсан шинжилгээг оршин суугчдад хийх, Хархираа голоос дээжавах ажил хийжээ. Тэрчлэн аймгийн төвийн ЕБС-ийн удирдлагын баг, эмч нарт “Хэлт-Сэфти Солушинс” ХХК-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Нарансүх“ Сургуулийн орчны эрүүл мэнд, дотоод орчны эрүүл ахуй”, О.Чимэдсүрэн “Эрүүл мэндийг дэмжигч сургууль” гэсэн чиглэлээр лекц уншин санал бодлоо солилцсон байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ