Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах Оцог уул (хад) хэмээх газарт "Талст Молор" ХХК олборлолт хийдэг. Уг газарт 2018 оноос гянтболд буюу вольфром олборлож эхэлсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тус компанийн олборлолт хийх гэрээний хугацаа одоогоор дуусгавар болсон ч дахин гэрээ хийх саналыг сумын удирдлагуудад ирүүлсэн аж.
Үүнтэй холбогдуулан нутгийн иргэд дахин гэрээ хийх саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, олборлолтын үйл ажиллагаа нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, тоосжилт бий болгож, дуу чимээнээс үүдэн зэрлэг амьтад үргэн дайжиж, тухайн нутаг дэвсгэрт амьдардаг малчид малаа чөлөөтэй бэлчээрт гаргах боломжгүй болсон талаар орон нутгийн “khovd.mn” цахим сайтаар дамжуулан ярьлаа.
Мөн тус компанийн зүгээс орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлээгүй гэж зарим иргэд үзэж байна.
Сумын удирдлагуудодоогоортус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй.
Нутгийн иргэд, малчдын санал хүсэлтийгнээлттэйавч,олон талын оролцоотойтусгай ажлын баг томилон шинэ гэрээний зүйл, заалт бүрийг нухацтай хэлэлцэж, ярилцаж байгаа. Энэ удаагийн гэрээнд нутгийн иргэдийн эрх ашиг, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн олон чухал заалтыг нэмж тусгахаар зорьж байна. Талууд хараахан зөвшилцөлд хүрээгүй, гэрээ хийх хугацаа тодорхойгүй байна гэж албаныхан мэдээллээ.
Ийнхүү уг асуудалтай холбоо бүхий талуудын байр суурийг орон нутгийн "khovd.mn" цахим сайт цувралаар сурвалжлан, олон нийтэд түгээж байгаа юм.