Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ардын их хурлын депатутуудад хүндэтгэл илэрхийлэв


Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас сонгогдон оролцсон Ардын их хурлын депатутуудаа аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар Улаанбаатар хотод хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. Хүндэтгэлийн уулзалтад Ардын их хурлын депатутууд болох Б.Чойжилсүрэн, Л.Пүрэвгял, Ц.Очирбал, А.Рэгзэн, М.Жадамба, Б.Сундуйжав нар хүрэлцэн иржээ.
Ардын их хурлын 430 депатутыг эх орны дөрвөн зүг найман зовхисоос сонгон улс Монголынхоо Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан байдаг. Ардын их хуралд Баянхонгор аймгаас 21 депутат сонгогдон шинэ үндсэн хуулиа батлалцсан бөгөөд өдгөө найман депатут энх тунх амьдарч байгаа юм.
1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ