Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Говь-Алтайд нэг килограмм ноолуур 20 мянган төгрөгийн үнэтэй байна

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар нэг килограмм ноолуур 20 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тус аймагт сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ 60-70 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнгөрсөн жил 95-120 мянган төгрөг хүрч байсан юм. Малчид “Ноолуурын үнэ өнгөрсөн жилийнх шиг 100 мянгад хүрвэл бидний амьдралд ихээхэн нэмэр болно. Жилийн дөрвөн улиралд малаа дагаж түүнийхээ үр шимээр л амьжиргаагаа залгуулж байна шүү дээ, ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэсэн Засгийн газрын тогтоол шийдвэр хэрэгжихийг л хүлээж байна” хэмээн ярьж байна. Ямаа самнах үеэр түр ажлын байр нэмэгддэг хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Мөн өнгөрсөн хавар нэг ямааг 1500-3000 төгрөгийн хөлсөөр самнаж байсан ба энэ жил мөн адил дээрх хөлстэй байх гэнэ.  

Тус аймаг нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд дунджаар 681 тн ноолуур, 147,4 тн тэмээний ноос, 1694 тн хонины ноос, 488,7 мянган ширхэг арьс, шир түүхий эдийг бэлтгэн зах зээлд нийлүүлдэг ажээ.




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ