Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хамид Вафф: Дэлхий дахин илүү сайн сайхан болох уу?


Ираны Тегераны их сургуулийн судалгааны төвийн дэд эрхлэгч, Ираны Исламын мэдээллийн агентлагийн Хятад хэлний редактор Хамид Ваффийн бичсэн “Дэлхий дахин илүү сайн сайхан болох уу ” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
 
 
2021 онд дэлхий дахин маш олон хямралыг даван тууллаа. Ирээдүйг харахад дэлхий дахин гагцхүү Хятадын гүйцэтгэх үүргийг бодолцож байж, дэлхийн хөгжлийг тодорхой төсөөлж, шинжилж чадна.
2021 онд Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан цагаас Америк Хятадын харилцаа, Тайванийн асуудал, худалдааны дайн зэрэг асуудал дахин хүн төрөлхтний анхаарлын төвд орсон. Эдгээр асуудал нь дэлхийн хөгжлийн чиг хандлагад нөлөөлж байна.
 
2021 онд Ираны асуудал ч шинэ шатанд шилжсэн. Америкт Трамп бууж, Байден гарч ирсэн. Иранд ч Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын шинэ Засгийн газар байгуулагдсан. Эдгээр нь гаднынхны Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний төсөөллийг өөрчилж байна. Хэдийгээр зарим хүмүүс Ираны асуудлаарх хэлэлцээний тухай өөдрөг байр суурьтай байсан боловч , Ж.Байдены Засгийн газар ч өөрийнхөө бодит ажиллагаагаараа Д.Трампын Засгийн газартай ижил төстэй бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн тул уг хэлэлцээр өдгөө болтол томоохон амжилтад хүрч чадаагүй л байна.
Зүүн Ази болон Төв Азийн газар зүйн улс төрийн өөрчлөлт ч дэлхийн байдалд нөлөөлж байдаг. Америк Афганистанаас цэргээ татсан нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг өөрчилсөн чухал үйл явдал юм. Талибанчууд засгийн эрхэнд гармагцаа Хятадын Засгийн газартай харилцаагаа хөгжүүлж буй нь Хятад улсын тус бүс нутаг дахь  нөлөөг харуулав. Мөн Хятад улс Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээнд чухал үүрэг гүйцэтгэж, Ираны цөмийн хэлэлцээг урагшлуулахын тулд хүчин чармайлт гаргасаар байна. Өнөөдрийн Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай орон, дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн хувьд олон улс болон бүс нутгийн асуудалд маш их нөлөөлж буй нь мэдээж юм.
Хямралыг зохицуулах талд хамтын ажиллагаа нь санал зөрөлдөөнөөс хамаагүй үр ашигтай арга хэлбэр болдог. Харин санал зөрөлдөөнөөс болж асар их гарз хохирол гарна. Улмаар муу үр дагавар нь  дэлхийн олон оронд гамшиг тарьдаг. Үүний хамгийн тод жишээ бол коронавирус.
Цар тахал дэгдсэнээс болж олонх орны эдийн засаг зогсонги байдалд оржээ. Харин Хятадын эдийн засаг өнөөгийн дэлхийн эдийн засгийн тулгуурын нэг болж, тус улс эдийн засгаа хамгийн түрүүнд сэргээж чадсан гэхэд болно. Иймээс Хятадын арга туршлагаас суралцах хэрэгтэй байна. Цар тахалтай тэмцэх талаар Хятад улс тэргүүний удирдлагын арга, системийг бий болгож, дэлхийн хамгийн олон хүн амтай улс орон атлаа цар тахлыг амжилттай тогтоон барьж чадсан бөгөөд бас олон улсын хамтын нийгэмлэг болон бусад улс орнуудад цар тахалтай тэмцэхэд нь асар их туслалцаа үзүүлж чаджээ.
Харин цар тахалтай тэмцэх талаар өрнөдийн орнууд юу хийснийг санацгаая. Цар тахал дэгдсэн эхний үед өрнөдийн зарим орнууд Хятад улсыг вирус бүтээсэн хэмээн, зөвхөн Хятад улсыг зэмлэхэд бүх цаг заваа зарцуулж, цар тахалтай тэмцэх талаар юу ч хийлгүй байсаар эцэстээ түүнийхээ хор уршгийг амссан.  
Өрнөдийн зарим орнууд вакцин их хэмжээгээр нөөцөлж байхад Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай орон байтлаа өөрийнхөө вакцины хэрэгцээг хангахын зэрэгцээ бусад орнуудад харамгүй тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Гэтэл өрнөдийн орнууд Хятад улсыг вакцинаар дипломат бодлого явууллаа гэж буруутгаж байв. Үнэн чанартаа Иран, Турк, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг улс орнууд Хятадын вакцин тариулснаараа  хэчнээн олон хүнийхээ амь насыг аварч чадсан бол?
Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байхад өрнөдийн орнууд харин бусад орнуудад хориг тавих ажил хийж байв. Америк бол дэлхийн ганц талт үзлийн хэргийн эзэн хэнгэргийн дохиур юм. Америкийн Засгийн газрын үйл ажиллагаа нь тэд дуртай үедээ  аль ч улс орныг Афганистаныг талхидсан шигээ уландаа гишгэхэд бэлэн байгаа гэдгийг харуулсаар л байна
Хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх нь олон талт үзлийг биелүүлэх зөв зам. Дэлхий дахинд өөр өөр тогтолцоотой орон байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхийг  хэн нэг нь ганцаар эзэрхэж болохгүй. Олон улсын асуудлыг зохицуулж буй арга барилыг судлах явцдаа би Хятад улс олон талт үзэл хэрэгжүүлж байгаа юм байна гэж бодох болсон.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ