Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Голомт банк, RE/MAX Mongolia компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


Голомт банк бүтээн байгуулалт, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарыг дэмжин ажилласаар ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь 2007 оноос хойш нийт 40,000 харилцагчид 2.3 их наяд төгрөгийн зээл олгож, 138,243 иргэнийг орон сууцтай болгосон үр дүн юм. Бид өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй томоохон төслүүддээ хамтран ажиллаж байгаа ба цаашид ч гэрээт төслийн тоог нэмэхээр төлөвлөж байна. Энэ зорилгын дагуу 2021 онд “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч борлуулалтын агентууд болон харилцагч нартаа орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг нэг доороос авах боломжийг олгож байна.

Харин 9-р сарын 30-ны өдөр Голомт банк RE/MAX Mongolia компанитай хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичгийг амжилттай байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд REMAX MONGOLIA компанийн ажилтнууд болон үйлчлүүлэгч нарт Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийг зорьж байна.
Ташрамд дурдахад RE/MAX Mongolia нь дэлхийн 140 гаруй оронд салбартай, зах зээлд нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани юм. Тус компанийн Монгол дахь салбар нь одоогийн байдлаар 63 брокер оффис, 1200 гаруй агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ