Хотжилтын хурд улам нэмэгдэж, сул газар болгонд барилга босож буй өнөө үед 10 жилийн ч насгүй чанар муутай орон сууцнууд баригдах нь элбэг болжээ. Тэгвэл доор дурдагдах барилгууд бүгд түүхэн дурсгалт газарт тооцогдох мөртлөө дотор нь одоо хүртэл хүн амьдарч байгаа гэхээр гайхалтай.
1Чулуун байшин - Франц
Энэхүү чулуун байшин нь Францын Авейрон хотод байрладаг. Тус байшингийн талаар 13-р зууны сурвалж бичигт дурдсан байдаг бөгөөд түүнээс өмнө хэдэн жилийн турш оршин байсан нь тодорхойгүй.
Байшингийн дээд давхар нь доод талаасаа томорсон байгааг анзаараарай. Учир нь барьсан хүн нь газар эзэмшлийн татвар бага төлөхийн тулд ийнхүү суурийг нь жижигхэн тавиад,, дээшээ өргөсгөжээ.
2Эртний модон байшин - Дани
Фарерын арлуудын нэг болох Стреймой арал дээр “Хатан хааны ферм” гэх байшин бий. Энэ бол одоог хүртэл хүн амьдарч буй дэлхийн хамгийн эртний модон байшин юм.
11-р зуунд барьсан уг байшинг анх сүмийн зорилгоор ашиглаж байсан бол дараа нь Данийн хатан хааны мэдэлд шилжсэн байна. Харин Паттурсоны овгийн үр сад 16-р зуунаас өдийг хүртэл уг байшинд оршин сууж байгаа аж.
Гэхдээ Паттурсоны удмынхан 17 үеэрээ энэхүү байшинд амьдарч байгаа ч албан ёсны эзэд нь болоогүй бөгөөд хатан хаанаас түрээсэлж амьдардаг хэвээр гэнэ.
3Агуйн тосгон - Иран
Балар эрт үеэс уулын дэргэд амьдардаг хүмүүс орон сууцны асуудалд санаа зовдоггүй байсан бололтой.
Ираны Кандован тосгоны иргэд байшин барихын оронд агуйнуудыг тохижуулж амьдарсаар 800 жилийг үджээ. Олон хүмүүсийг толгой хоргодох газартай болгосон уг агуйнуууд эртний галт уулын дэлбэрэлтээс үүсчээ. Өдгөө энд амьдардаг 150 орчим гэр бүл зуны улиралд газар тариалан эрхэлж, өвлийн улиралд хот руу явцгаадаг аж.
Агуйн тосгон Кандован улс даяар алдартай болсноор нутгийн оршин суугчид орлогын нэмэлт эх үүсвэртэй болжээ. Тэд агуйдаа зочид буудал, ресторан байгуулж эхэлсэн байна.
Үүнээс гадна Иранд түүхчдийн үзэж байгаагаар тосгон 12 мянган жилийн настай Мейманд гэх нэг тосгон байдаг бөгөөд сонирхолтой нь тэндхийн 350 гаруй байшинд одоо хүртэл хүмүүс амьдардаг аж.
Ингээд та бүхэнд одоо хүртэл хүн амьдарсаар буй бусад эртний барилгуудыг хүргэе.
Өнөөгийн Израилийн нутаг, Иерусалим хотын ойролцоо Вади Келт хэмээх газар байх Гэгээн Жоржын үнэн алдартны сүмийг МЭ 480 оны үед, ханан хаданд тулган барьжээ. Өдгөө тус сүмд цөөн санваартнууд амьдрахын зэрэгцээ аялагчид ийшээ олсон гүүрээр дамжин хүрдэг аж.
Италийн өмнө зүгт орших Базиликата мужийн Матера хэмээх энэхүү хотын оршин суугчид 9000 гаруй жилийн өмнө өвөг дээдсийнхээ барьсан барилгуудад одоо хүртэл амьдардаг гэнэ.
Хойд Америк тив дэх хамгийн эртний суурин газар бол АНУ-ын Нью Мексик мужийн нутагт орших Акома Пуэбло юм. 1150 оноос хойш уугуул Акома хүмүүс энд амьдарсан бол өдгөө 50 гаруй байнгын оршин суугчтай болжээ.
Британийн Сомерсет мужид байдаг Салтфорд Мэйнор хэмээх энэхүү чулуун байшинг 1150 оны үед баригдсан хэмээн тооцоолжээ. Одоо байгаа эзэн нь 2010 онд уг байшинг 1.2 сая фунт стерлингээр худалдан авсан байна.
https://www.caak.mn/view/8289147/