Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Н.Лхагвадоржийг томилогдохоор аймгийн МАН-ын хурлаасаа дэмжигдээд байгаа. Гэхдээ түний Засаг даргаар томилох асуудлыг одоогоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн оруулж эцэслээгүй байгаа юм. Гэвч зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг шинэ Засаг даргаа орон нутгийнхан дэмжихгүй гэж жагсаал цуглаандаа хүрсэн гэх мэдээлэл байна. Топруулбал, нутгийн иргэд шийдвэр гаргахаас өмнө энэ томилгоог цуцлахыг шаардаж Засаг даргын Тамгын газрын үүдэнд өнөөдөр жагсаж байна.
Иргэдийн хэлж байгаагаар Сэлэнгэ аймагт МАН-ынхан бүлэг болж бугшсан. Төрийн өмчийг тендер зарлахгүйгээр дур мэдэн хуваарилдаг. Байгалийн баялгийг хувийн эрх ашгаар завшдаг. Хууль бус томилгоог өөгшүүлж, нутаг орны хөгжлийг хойш нь татаж байгаад иргэд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс шинээр томилогдох Засаг даргаар Н.Лхагвадоржийг сонговол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгох аймгийн МАН-ын хорооны VIII хурал өчигдөр болсон юм. Хуралдаанд нийт оролцох 79 гишүүнээс 75 гишүүн оролцож, аймгийн засаг даргад Мандал сумын засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Лхагвадорж, мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү нар нэр дэвшиж хуралдаанд оролцогчдын 56 хувийн саналаар, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Нацагдоржийн Лхагвадоржийг сонгосон байна.
Toim.mn