Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Старт-Ап” хөтөлбөрийн эхний шатаас зургаан төслийг шалгаруулжээ


Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-Ап” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэ жилийн анхны шалгаруулалтыг “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран энэ сарын 14-18-ны  өдрүүдэд зохион байгууллаа.
Хөтөлбөрт 15-34 насны залуусаас бүрдсэн 18 баг оролцож, орон нутгийн онцлогийг тодорхойлсон шинэ технологи, инновац бүхий төсөл өгснөөс барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, ноос ноолуурын цэвэрлэгээ, модон эдлэлийн үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зургаан төслийг шалгаруулсан байна.
Шалгарсан багууд дараагийн шатанд өрсөлдөх бөгөөд шилдгээр шалгарсан нэг баг10 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авах бол хоёр багт улсын уралдаанд оролцох эрхийголгох аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ