Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчид эрүүл мэндийн байгууллагад мал хандивлав


Өмнөговь аймгийн малчид эрүүл мэндийн байгууллагад малын хандив өргөж байна.  Тус аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Г.Шижиртуяа цар тахлын улмаас хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагадаа туслахыг иргэдээсээ уриалсан билээ. Энэхүү уриалгыг хүлээн авсан С.Мааманхүү тэргүүнтэй "Монгол говь" нүүдэлч малчдын холбооноос малчдадаа уриалга хүргэн ажиллажээ.

Уг уриалгад 17 малчин нэгдэж нийт 61 мал хандивлалаа. "Монгол говь" нүүдэлч малчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мядагсүрэн хэлэхдээ "Цар тахлыг хамтдаа туулъя гэсэн уриалгыг бид хүлээж аваад малчдадаа хандсан. Хандивт 3 сумын 17 малчин нэгдэж, өөрийн мал сүргээсээ өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хоолонд нэмэр болгож байна. Уриалгыг хамгийн эхэнд хүлээн авсан Манлай сумын Өехий багийн малчин Б.Цэцэгчулуун, Ханхонгор сумын Мандах багийн малчин Г.Баянтөр, Х.Бадам-Очир зэрэг нийт малчдадаа баярлалаа. Уг уриалгад Ханхонгор сумын Мандах багийн малчид идэвхтэй оролцож, хүнд үеийг даван туулахад эрүүл мэндийн байгууллагынхандаа дэм өглөө" гэлээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ