Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

40 орчим машин хог хаягдлыг тээвэрлэн, зориулалтын хогийн цэгт хүргэв



“Ногоон хивс” бүх нийтийн сайн дурын аяны хүрээнд аравдугаар сарын 9-ний өдөр Ховд аймгийн төвд бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулав. 
Тус ажилд 1000 гаруй оюутан залуус, 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага нэгдэж, идэвхтэй оролцсон байна. Тэд аймгийн төв буюу Жаргалант сумын дөрвөн багийн нутаг дэвсгэр болон “Модон овоо”, “Богочийн рашаан”, Буянт голын ай сав газар, албан байгууллагын ойр орчимд цэвэрлэгээ хийсэн юм. Улмаар 40 орчим машин хог хаягдлыг тээвэрлэн, зориулалтын хогийн цэгт хүргэсэн байна.  
Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл, Ховд аймгийн Залуучуудын холбооноос “Ногоон хивс” бүх нийтийн сайн дурын аяныг санаачилж, зохион байгуулснаараа онцлогтой.   


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ