Энэ оны есдүгээр сард ашиглаж эхэлсэн Замын-Үүдийн дулааны станц хэвийн ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Уг дулааны станцын барилгыг 2015 онд барьсан хэдий ч ашиглаагүй өнөөг хүрсэн юм. Нийт
87 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай /3х29/ гурван дулааны зуух, сумын төв доторх 10 ус дамжуулах төв, 2Ф150-2Ф920 мм-ын голчтой 27 км урт дулааны шугам сүлжээтэй томоохон дэд бүтцийг халааж байгаа юм.
Дулааны станц ажилласнаар Замын-Үүдийн төвийн хэрэглэгчдийг нэгдсэн эх үүсвэрээс дулааны эрчим хүчээр хангаж зургаан байршилд 16 жижиг халаалтын зуухыг зогсоогоод байгаа аж. Мөн утааны хий болон үнс тоосонцортой хамт агаар орчинд хаягдаж буй бохирдлыг хэмжээг бууруулж байгааг албаныхан тодотгов. Одоогоор дулааны станц 10732 мянган тонн нүүрсний нөөцтэй байгаа юм.