Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Оролцоод хөгжье” хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний цахим чуулганд оролцлоо


Хүүхдийн амьдралд тохиолдож буй асуудлыг бодлого шийдвэрт тусгах зорилгоор хүүхдийн өөрийн удирдлагын болон хөгжил оролцооны байгууллагуудын "ОРОЛЦООД ХӨГЖЬЕ" үндэсний цахим чуулган энэ оны 10 дугаар сарын 10-нд боллоо.
Цахим чуулганд аймгийн Засаг даргын орлогч Г.Март, зөвлөлийн гишүүд, хүүхдийн элчийн төлөөлөл, аймгийн хүүхдийн Нэгдсэн зөвлөл (ХНЗ)-ийн гишүүд, сурагчдын төлөөлөл болох 20 сурагч оролцжээ. Албаныхан улс орны хэмжээнд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын тулгамдсан асуудал хийгээд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, харилцан санал солилцсон байна. 

Мөн аймгийн ХНЗ-ийн тэргүүн Т.Хашцэцэг “Хүүхдийн санал санаачилга, тулгамдсан асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Тус аймгийн нийт хүн амын 35,5 хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд тэдний заримынх нь сурч боловсрох эрх зөрчигдөх, хүчирхийлэлд автах зэрэг асуудал гардаг талаар албаныхан өгүүлсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ