Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Арвайхээрийнхэн нийтийн их цэвэрлэгээг өрнүүллээ


Арвайхээр сумын ЗДТГ-аас бүх нийтийн цэвэрлэгээг9-р сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэдзохион байгууллаа.
Тус сумын13 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 59 байгууллага, аж ахуйн нэгж, 500 гаруй айл өрх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож,721.2 га талбайг цэвэрлэсэн бөгөөд200 гаруй тонн хог хаядлыг хогийн цэгт тээвэрлэх ажлыг “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, багийн Засаг даргын ажлын албатай хамтрангүйцэтгэсэн байна.
Хүнс, барааны төв зах орчимдхог хаягдал хуримтлагдан орчныгбохирдуулж, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байгаа тул бүрэн цэвэрлэгээ хийх шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсний дагуу худалдаа, бизнес эрхлэгчид цэвэрлэгээний ажилд бүрэн хамрагдав.
Хог хаягдлаас салахад хүн бүрийн оролцоо, идэвх, санаачилга, шаардлага чухал тул өөрсдийн үүсгэсэн хог хаягдалдаа эзэн болж,нийгмийн хариуцлагааухамсарлахыг тус албанаас уриаллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ