Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөдөлмөрөөс халамж руу шилжих бодлого барина



Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.Жил бүрийн төсвийг хэлэлцэж батлахын өмнө Татварын шинэчлэл хийж орлого бүрдүүлэлтэд анхаарна хэмээн ярьдаг. Төсвийн орлого бүрдүүлэлт, татвараар  төсөв бүрддэг болохоор аргачгүй. Гэхдээ татварын тогтвортой байдал шинэчлэлээс илүү гэдгийг бодлого боловсруулагчид энэ удаа анзаарсан бололтой.  2021 оны төсвийн бүрдүүлэлт он дуусаагүй байхад 105 хувиар биелсэн. Энэ нь хоёр их наяд төгрөгийн зээл олголттой холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн зарим далд байсан орлогууд илэрч НӨАТ-ын орлого бүрдүүлэлт 46-76 хувь болж өссөн нь гэрчилнэ. Үүнд татварын хувь хэмжээ тогтвортой байгаа нь нөлөөлсөн. Тэгвэл 2022 оны төсвийн төсөл татварын шинэчлэл гэхээс илүүтэй төсвийн шинэчлэл, үргүй зардлыг хумихад гол бодлогоо чиглүүлсэн байна. Ирэх жилийн төсөв 15.8 их наяд төгрөгт тогтож байна.

Эдийн засаг 5.0 хувийн өсөлттэй гэж тооцоолжээ. Тодруулбал, төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.Төсвийн  шинэчлэл зургаан цогц бодлогын хүрээнд зарцуулагдахаар байна. Төсвийн ихэнхи хэсэг буюу 5.6 их наяд төгрөгийг боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт зарцуулагдах бол 3.0 их наяд нь халамжид, бүтээн байгуулалтын шилжих хөрөнгө оруулалтад 1.5 их наяд, 420 тэрбум төгрөг түгжрэлд гэх зэргээр зориулагдана. Түүнээс гадна хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн халамжаас шилжих шинэчлэл хийх юм байна. Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсөлд тусгажээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавих юм байна.Төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжүүлэх аж. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ