Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Солонгос хоорондын холбооны шугамуудыг сэргээжээ



БНСУ, БНАСАУ өнөө өглөөний 09:00 цагаас харилцаа холбооны шугамуудаа сэргээлээ. Пеньян БНСУ, АНУ-ын жил тутмын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэн эдгээр шугамыг хааснаас хоёр сар орчмын дараа сэргээж буй нь энэ юм.
Энэхүү шийдвэр нь зогсонги байдалд ороод буй Солонгос хоорондын яриа хэлэлцээг сэргээн үргэлжлүүлэх итгэл найдварыг төрүүлж байна. Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, талууд цэргийн холбооны шугам болон холбоо барих байрны шугамаар холбоо тогтоожээ.

Үүнээс хэдхэн цагийн өмнө БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл холбооны шугамуудын үйл ажиллагааг 09:00 цагаас хэвийн болгоно хэмээн мэдээлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан БНСУ-ын Засгийн газар Солонгос хоорондын хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн Үндэстнээ нэгтгэх яам холбооны шугамуудыг дахин сэргээснээр хоёр Солонгосын харилцааг хэвийн болгох үндэс суурийг тавьж байна гэж мэдэгджээ. “Холбооны шугамуудын тогтвортой байдлыг хангаж, яриа хэлэлцээг түргэн шуурхай сэргээснээр Солонгос хоорондын харилцааг сайжруулах, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох талаарх хэлэлцүүлгийг эхлүүлэн ахиулахын сацуу талуудын байгуулсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт Засгийн газар найдаж байна” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ