Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

13 сумын нутагт заган ойн судалгааг хийжээ



Өмнөговь аймгийн ойн сан бүхий 13 сумын нутагт заган ойн судалгааг хийжээ. Наймдугаар сарын 10-наас энэ сарын 9-ний хооронд 1189226 га талбайн 4190 цэгт 16760 дээж талбайг байгуулан хээрийн хэмжилт судалгааны ажлыг хийсэн байна. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр "Гранд форест", "Хатант форест", "Аглаг ой", "Мөнх ногоон жодоо", "Денс форест" ХХК-иуд гүйцэтгэжээ. Ажлын явцад заг бүхий сумдын байгаль хамгаалагч болон Байгаль орчны улсын байцаагчид хамтран оролцож, БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төв, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн анги, сумын ЗДТГ хяналт тавин хамтран ажиллалаа гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Ташрамд8 заг нь луулийн овгийн ургамал юм. Хамгийн өндөр нь 8 м хүртэл өндөр ургадаг боловч Монгол орны хувьд 1- 3 метр өндөр, сөөгөн хэлбэрээр ургадаг байна. Загийн үндэс газрын гүнд 5 м хүртэл сунаж, бороо чийг хүлээлгүйгээр үүнээс ч илүү зайд тархан ургаж чаддаг ажээ.




скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ