Сайншанд сумын иргэн Д.Мөнхжаргал ХХҮГ-аас Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван сая төгрөгийн дэмжлэг авчээ.
Тэрээр төслөөс авсан санхүүжилтээр өөрийн хүлэмждээ услалтын систем, болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулсан байна. Д.Мөнхжаргал хүнсний олон төрлийн нарийн ногоо тарьж өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсныг нь зах зээлд борлуулдаг аж.
Өглөө босоод харахад нэг цэцэг, нэг жимс илүү ургасан байхад л сэтгэл сэргэчихдэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд юм хийж байгаа хүндээ өгөөжтэй юм. Үүнийг илүү хүртээмжтэй болговол олон хүнд хэрэгтэй байх гэж тэрээр ярьсан байна.
Сүүлийн үед эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсийг хэрэглэх, хүсэл сонирхол иргэдийн дунд их болж байгаа талаар ярьсан юм. Сайншандад өөрийн хашаандаа өрхийн хэрэгцээний тариалан эрхэлдэг хувь хүн, аж ахуй нэгжүүд олширчээ.