Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймгийн Эрдэнэ суманд хууль бусаар олборлолт явуулж байсныг шалгаж байна



Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл нь хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл Экологийн цагдаагийн албанд иржээ.
Мэдээллийн дагуу таслан зогсоох зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хяналт шалгалт зохион байгуулан  ажиллажээ.
Тус шалгалтаар Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй талбайд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргатай Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолыг зөрчиж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 1/16 дугаартай гэрээ байгуулж техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн 10 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ