Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нефтийн олборлолтыг 9.7 сая торхоор бууруулахаар тохиролцжээ


МОСКВА. /TASS/. “ОПЕК+” буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд 4 дүгээр сарын 12-нд шуурхай хуралдаан хийх үеэрээ 23 улсын нефтийн олборлолтыг бууруулахаар тохиролцжээ.
Мексик улс байр сууриа өөрчлөөгүйтэй холбоотойгоор талууд нефт олборлолтын хэмжээг өмнө нь төлөвлөсний дагуу өдөрт 10 сая торхоор бус 9.7 сая торхоор бууруулахаар болжээ. Энэ хязгаарлалт нь тав, зургадугаар сард үйлчлэх аж. 
"Бид яриа хэлэлцээ хийх замаар тавдугаар сарын 1-нээс эхлэн "ОПЕК+" бүлгийн орнууд нефть олборлолтын хэмжээгээ өдөрт 10 сая орчим торхоор бууруулах тухай түүхэн хэлэлцээр байгуулсан тухайгаа мэдэгдэж байна" хэмээн өмнө нь Кувейтын Газрын тосны сайд Халед аль-Фадель "Твиттер" хуудсандаа тэмдэглэсэн байна.  
Харин Ираны Газрын тосны сайд Бижан Намдар Зангане мэдэгдэхдээ, нефть олборлолтыг буруулах асуудлаар талууд тохиролцоонд хүрснээс гадна Саудын Араб, Кувейт болон АНЭУ-тай хамтран сайн дураараа нефтийн нийлүүлэлтийнхээ хэмжээг 2 сая торхоор бууруулахыг зөвшөөрсөн гэжээ. 
"Тав, зургадугаар сард Мексик нефть олборлолтын хэмжээгээ өдөрт 100 мянган торхоор бууруулах ёстой. Мексик олборлолтынхоо хэмжээг 400 мянган торхоор бууруулахыг зөвшөөрөөгүй учир АНУ оронд нь нефть олборлолтоо нэмж 300 мянган торхоор бууруулахаа амласан" гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ