Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсынхаа хувь заяаг уул, усандаа даатгаад санаа амарчихсан уу, сайд нар аа

 
Засгийн газар сүүлийн үед арай залхуу байна. Гишүүд нь амралт зугаалга хөөсөн шигээ Ерөнхийлөгчийг дагаж, уул овоо тахиад, улсынхаа хувь заяаг Сутай хайрхан даатгаад ирсэн дээ ч тэр үү санаа амар сажлах болцгоов. Намрын ажил эхлэх гээд хаа сайгүй бужигнаж байхад Засгийн гишүүд Төрийн ордонд мар мар инээсэн шигээ ажин түжин байцгаах. 
Цагийн байдал амаргүй, улс орны нийгэм эдийн засаг хүндхэн байгаад санаа зовж, сэтгэлээ өвтгөж байгаа дүр төрх нэг л харагдахгүй байгаа нь ажиглагдаж байна. Урин цаг энэ чигээрээ үргэлж, Засгийн гишүүдийг санаа амар суулгахгүй гэдгийг тэд эргэцүүлэх цаг нь болоогүй бололтой. 
Гэтэл өнөөдрийг хүртэл сайд дарга нарын амралт зугаалга дуусаж, ажил алба нь жигдрээгүй гээд түм буман гарын үсэг зурах ажлаас эхлээд бүх зүйл нь салан задгай байна.
      Төрийн байгууллагууд өвлийн бэлтгэл ажилдаа орох хугацаа хэдийнэ болсон ч Засгийн газраар чиглэлээ батлуулж, хэрхэн ажиллах вэ гэдгээ шийдэх гээд бичиг цаас нь овоорчихсон сууцгаана гэх. Гэтэл өнөөдрийг хүртэл сайд дарга нарын амралт зугаалга дуусаж, ажил алба нь жигдрээгүй гээд түм буман гарын үсэг зурах ажлаас эхлээд бүх зүйл нь салан задгай байна. Үүнийг бодлогоор зангидах ёстой Засгийн газар сүх далайтал үхэр амар гэгчээр амар жимэр сууцгаах болжээ. 

Том том жийп хөлөглөн хөдөө гадаа давхилдаж, олны анхааралд өртсөнөөс өөрийг энэ намар хийсэнгүй. Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэгчээр энэ жил ихэнх нутагт бороо хур элбэгтэй, зуншлага сайтай байлаа. Яг ийм л үед Засгийн газар хатуухан бодлого баримтлан хөдөө аж ахуйн чиглэлд доривтой хэд хэдэн арга хэмжээ авч, царцсан эдийн засгаа гацаанаас гаргах, мал, газар тариалангийн салбарт урьд нь байгаагүй цоо шинэ сэргэлтийг хийж шинэ бодлогоор ажиллах ёстой байв. Ирэх өвөл монголчуудыг амаргүй, хэцүүхэн цаг хугацаа хүлээж байгаа гэдгийг Засгийн газрын сайд нарийн хэн нь ч санасангүй. 

Цагийн урсгал харж, салхинд найгасан шигээ сууж байтал юу юугүй намартай залгалаа. Яг л ийм бэлтгэлгүй, бодлогогүй байдал нь ард түмэнд чирэгдэл учруулж, иргэдийн нуруунд ачаа болдог гэдгийг тэдэнд сануулах нь зүйтэй биз ээ.
Өнгөрсөн жил үндсэндээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, монголчууд хөл хоригдож, эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн. Угжны хурга шиг дээшээ харж, төрөөс бэлэн хоол идсэнээрээ энэ ачаагаа хэд дахин хүндээр үүрэх болоод буй. Гэтэл энэ өвөл өнгөрсөн жилийнхээ ч амаргүй хэцүү цаг үе байхыг үгүйсгэх аргагүй болоод байна.
 
Цар тахлын голомтоо хумьж чадаагүй манай улсад хэд дахин илүү хор хөнөөлтэй, хурдан халдварлах чадалтай коронвирусийн мутацлагдсан хувилбар шинээр бүртгэгдээд байгаа. Яг ийм амаргүй нөхцөл байдлаа тооцоолон Засгийн газраас бодиттой арга хэмжээ авч, цар тахлыг даван туулах бэлтгэл ажил чамгүй баймаар байна. Гэтэл Засгийн сайд нар бүгд нам гүм.

 Япон Улсад айлчлал хийж, зээл тусламж гуйснаас хойш Ерөнхий сайдын бараа тасарлаа. Сонгуулийн үеэр С.Зориг агсны хэргээр хэсэгтэй шоудаж, олны хараанд өртдөг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ч Ерөнхий сайдын хамт чимээ сураггүй болов. Тэд хаана юу хийж явдаг юм бол доо. 

Өнгөрсөн жилийнх шиг аюул нүүр тулаад ирэхээр “Болохоо байлаа, хөл хорино” гэсэн шийдвэр гаргах гээд сууж байгаа юм биш биз дээ. Идэх хоол, өмсөх хувцас, түлэх түлшгүй шахам болтлоо туйлдсан ард түмэн энэ жил урьдынх шигээ Засгаас гаргасн шийдвэрийг үг дуугүй дагаад сууж байх нь юу бол.
 
Тиймээс сайд нар аа, тооцоо судалгаатай зөв бодлого хэрэгжүүлж өвлийн бэлтгэлээ базааж, ажилдаа шуурхай орохгүй бол цаг хугацаа хэнийг чинь ч хүлээхгүй. Унтаа сайд нар ажлаа хийж, улсынхаа эдийн засгийг эргэлтэд оруулах болоогүй юү. 

https://ergelt.mn/news/35/single/12853
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ