Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин олимпын дэвжээнд зодоглоно


Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин Монгол улсаа төлөөлөн олимпын дэвжээнд зодоглоно
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Х.Болортуяа, эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Х.Болортуяа
Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд буй Тайбе Юсеин нарын ялсантай халз тулах юм.
Манай хүний хувьд өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Олимпод зодоглох гэж байна.
Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагт эхлэх бөгөөд манай хүн долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.
С.Батцэцэг
Өнөөдөр хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Азербайжаны Э.Манолова /ДАШТ-ий хүрэл медальт/, Кыргызстаны М.Жуманазарова /Азийн наадмын мөнгөн медальт/ нарын ялсан нь манай тамирчин С.Батцэцэгтэй медалийн төлөө барилдана.
Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд манай хүн 13 дахь барилдаанд дэвжээнд гарах болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ