Баянгол дүүргийн ИТХ-аас иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн 20-р хорооны нутагт байрлах “Хархорин” худалдааны төвийн орчимд 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тусгай арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд "Эрин" хороолол руу орох явган хүний зам дагуу, зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд хууль сурталчлан тайлбарлан сануулж, бөөгнөрөл үүсгэсэн иргэдийг тараан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Цаашид энэ цэгт байнгын явуулын пост байршуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллах аж.