“Sky News” телевизийн мэдээлснээр, Канадын Литтон тосгонд энэ бүс нутагт урь өмнө хэзээ ч тохиож байгаагүй 49.6 хэмийн халуун саяхан болсон. Үүний улмаас олон тооны ойн түймэр гарч, суурин газруудыг үгүй хийсэн. Түүнчлэн, хэт халалтын улмаас АНУ болон Канадад олон зуун хүн нас бараад байна.
Байгалийн үзэгдэл судлаачдын “World Weather Attribution” байгууллагын мэргэжилтнүүдийн хэлснээр, манай гараг бага зэргийн халалт агаарын температурыг огцом өсгөхөд хүргэх тэр босгыг даваад байна. Тэдний судалгаанаас үзвэл, Канадын бүс нутагт ийм хэт халалт мянган жилд нэг удаа тохиох боломжтой гэнэ. Хэрэв дэлхийн дулаарал бий болоогүй байсан бол хэт халаалт 150 дахин бага тохиох байжээ.
Энэ бол туйлын ховор тохиолдол. Өнөөдөр бид уур амьсгалын дулаарлын илүү өндөр төвшний үеийн хэт халалтыг ажиглаж байх боломжтой гэж Оксфордын их сургуулийн судлаач Фредерике Отто онцолсон байна.
Нидерландын Хааны цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтэн Сюке Филиппийн хэлснээр, ирээдүйд манай дэлхий дээр ийм хэт халалт илүү ойр ойрхон тохиох болно. Өмнө нь энэ бол боломжгүй байсан. Тухайлбал, 2040 он гэхэд агаарын температур дунджаар хоёр хэмээр нэмэгдэхэд Канадын Литтон тохиосон шиг хэт халалт 5-10 жил тутам болох болно гэж эрдэмтэд дүгнэсэн байна.