Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цагаан хадны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж байна



Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг ногоон бүс болгох зорилгоор ачаа тээврийн Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд тус суурьшлын бүсэд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн PCR шинжилгээний явуулын таван баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж, ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байранд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байгаа юм.
Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрэх 2 шалган нэвтрүүлэх цэг дээр шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгууллаа.
Ханбогд сумын Хайрхан багийн төвд 6 цагт 150 сорьцонд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори 24 цагаар ажилладаг. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0131 дүгээр анги, Автотээврийн төвөөс хяналтын 26 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 5 чиглэлд 124 албан хаагч хоёр ээлжээр 24 цагаар автотээврийн болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Цагаан хад суурьшлын бүсэд энэ сарын 18-ны өдрийн байдлаар 1,571 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт хийгээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ