Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Усанд боогдсон байсан иргэдийг завиар аюулгүй газарт гаргажээ



Хоёр автомашинтай, 32 хүн Байдраг голын салаанд усанд боогдсон байсныг аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчид 5 км замыг туулан очиж, завиар аюулгүй газарт гаргажээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант суманд хүүхдүүдэдээ нярайн вакцин хийлгээд “Таван жаргалан” гэдэг газар руу буцаж явсан 25 том хүн, долоон хүүхэд ийн усанд боогдсон байжээ. Тухайн газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 158 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т байдаг бөгөөд Байдраг голын усанд боогдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 07.19-ний 23:32 цагт бүртгэгдсэнээр аврах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ