Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Амарсайхан: Ковидын эсрэг ₮40 тэрбум төсөвлөсөн ч зарцуулах дүн ₮52 тэрбумд хүрээд байна



Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганд КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.
Тэрээр "КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг анх 2020 оны 4-р сарын 29-нд яаралтай горимоор хэлэлцэн баталж байсан. Монгол Улсад одоогоор 101263 хүн халдвар авсан нь батлагдаж 479 иргэн нас бараад байна. Бүх нийтийн бэлэнд байдалд таван удаа шилжиж, хоёр удаа сунгасан. Бид бүхий л бололцоогоо дайчлан цар тахалтай тэмцэж буй энэ үед нөхцөл байдал, эдийн засгийн байдал хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэлийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Халдварын тохиолдол ихсэхийн хэрээр оношлуур, эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нөөц дуусаж байна.
КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар 40 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь санхүүгийн хүндрэл үүсэхээр байх тул хоёрдугаар заалтыг шинэчлэн оруулж байна. Мөн ЭМД-ын сангаас 1,2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн ч 34,2 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ