Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ



Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн /2021.06.23/ хурлаар, Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Өнөөгийн бодлогын төлөв инфляцын зорилттой нийцтэй байгаа гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Инфляцын өсөлт эдийн засгийн сэргэлттэй холбоотой ч, нийлүүлэлтийн шалтгаантай өсөлт давамгайлж байна. Инфляцын түвшин манай зорилтот түвшний дундаж дээр ирээд байна. Инфляцын өсөлтийн шалтгааныг түр зуурын гэж харж байна. Инфляцын өсөлт бидний хяналтаас гарах хэмжээнд хүрч өсөхгүй байх гэлээ. Цаашид инфляцын түвшин илүү өссөн тохиолдолд Төв банк бодлогын арга хэмжээ авч, Бодлогын хүүгээ нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэлээ.
Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс өсгөж, 6.9 хувь байхаар таамагласан байна. Уул уурхай, түүнийг дагасан салбарууд илүү өндөр өсөлттэй байхаар тооцжээ.
Сануулахад, Мөнгөний бодлогын хороо өмнөх буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлаараа мөн Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргаж байсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ