Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 87,2 хувийн санал авчээ



Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх санал өгсөн сонгогчдын 87,2 хувь буюу 22749 хүний саналыг авч ялалт байгууллаа.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 1980 /7,2 хувь/, "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 1361 /5,2 хувь/ иргэний саналыг тус тус авсан байна. Энэ удаагийн сонгуульд тус аймгийн 61642 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 35361 хүн сонгуульд оролцож, ирц 57.37 хувьтай байв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ