Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хар машиныг хакердсан хэмээн мэдээлсэн Г.Ган-Очирыг баривчилжээ


Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, түүнийг худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжилж байсан юм. Харин дөнгөж сая саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Сануулахад, иргэн Г.Ган-Очир нь "Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” хэмээн мэдээлж байсан юм.
https://ubn.mn/p/14525
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ