Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Усанд осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа



Төв аймгийн Эрдэнэ Сум Өгөөмөр 1-р баг Дэлийн үзүүрийн-Өлийн гарамын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага  өнөөдөр өглөө 06:10 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст  ирсэн.Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09:46 цагт ослын газраас 3 км зайтай иргэн Г /38 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байдалтай цогцсыг гаргасан.
Мөн  тус газраас урсгал дагуу 500 метрийн зайнаас 10:05 цагт усанд осолдсон байдалтай иргэн Ц /63 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ